|
Монгол Германы хамтарсан хөрөнгө оруулалттай "Би Эл Си" ХХК нь 2005 оны 01 -р сарын 28-нд гадаад худалдаа, олон улсын тээвэр зуучлал эрхлэх зөвшөөрөлгэйгөөр үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. "Би Эл Си" ХХК нь Чоно корпорацийн салбар охин компани бөгөөд туүний нэг салбар болох "Таван Эрдэнэ" ХХК-ийн үндсэн объект дотор апбан өрөө, салаа төмөр зам, хяналтын талбайд олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэхээр засвар тохижилтыг иж бүрэн хийж гүйцэтгэлээ.
Цогцолборын гадна талбайг: Чингэлэг, задгай ачаа, тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм ачиж буулгах зорилгоор хуучин байсан 2 салаа төмөр замын тэнхлэгийг шилжүүлэн засч КСК 50-42 маркийн 50 тоннын хүнд даацын гүүрэн краны тулгуурын дунд байрлуулснаар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг сахин ажиллах таатай нөхцөл бүрдүүллээ. Ачаа буулгах, хадгалах нөхцлийг олон улсын жишигт нийцүүлсэн 1050 м.кв гаалийн баталгаат агуулах, 2500 м.кв хатуу хучилттай талбайг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, ашиглалтанд орууллаа.
Дэлгэрэнгүй
|